Хачирхам хувь тавилангийн эзэд


Монголын кино урлагийн томчуудын нэг найруулагч И.Нямгаваагийн хувийн ааш араншин, хувийн амьдрал уран бүтээлүүдээс нь дутахгүй үнэхээр сонин хачирхам түүхийн эзэн. Эгээтэй л Холливудын од гэмээр амьдарч, нэгэн насныхаа түүхийг зөвхөн өөрийнхөөрөө, омог бардам бичиж яваа нэгэн гэвэл чухам тэр. Гурван ч эхнэрийн царайг харсан эрхэм найруулагчийн үе үеийн эхнэрүүд хоорондоо эгээ л эгч дүүс мэт дотно байж, бөмбөрцөгийн хэдэн талаас хэрэг болгож цуглаж хүүхдүүдийнхээ ирээдүйн хувь тавиланг ярилцан хундага дарс шимсэн шиг  хорвоогийн элдэв хачныг хуучилхан суудаг гэх. Том охин Сарнай, Алёна нарынх нь ээж Ч.Батцэнгэл гэх циркийн бүжигчин сайхан бүсгүй хэзээ хойно, Монголчуудынхаар бол насны наран хэвийсэн хойно Америк эртэй хуримаа хийж байв. Хуриманд нь И.Нямгаваа ноёнтон албан ёсоор очиж баяр хүргэж байсан түүхтэй. Цэнгэлийн зураг


Саха гэргий

Харин эрхэм найруулагчийн газар дээрх ганц хүүгийнх нь ээж бидний мах цусны тасархай болох Саха гаралтай, Саха улсын гавьяат жүжигчин, Москвагийн театр урлагийн дээд сургууль төгссөн сайхан бүсгүй байдаг. Авьяас, цөс ихт монгол найруулагчтай залуу халуун насандаа хувь заяа холбосон энэ бүсгүй хүүдээ эцгийнх нь тухай гэгээн сайхныг ярьж, Монгол орны тухай бахархалт дурсамжаар дүүрэн хүмүүжүүлсэн гэдэг. Тиймдээ ч ОХУ-ын гавьяат жүжигчин, кикбоксын дэлхийн хэмжээний нэртэй тамирчин эр эцгээрээ бахархаж, эх орноороо омогшиж явдаг гэдэг. Орос нэр нь  Иванов, Монгол нэр нь Билэгт хэмээх энэ эр эцгийнхээ мэргэжил, авьяасыг өвөлж кино найруулагч болсон төдийгүй  “Чингис хааны нууц түүх” киноны продюсерээр ажилласан нь түүнд Саха улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, Бүх Оросын киноны холбооноос “шилдэг продюссер” хэмээх хүндтэй шагналуудыг авчирсан бахархам түүх саяхных.

Цагаан Долгор

Дараагийнх гэргий цагтаа цагаан Долгор хэмээн Монголын тайз, дэлгэцийн урлагийн цуутай сайхан хүүхнүүдийн нэг гэгдэж явсан сайхан бүсгүй бий. Маралаа, Мичидээ хэмээх хаанаас нь харсан зүс царай сайхан охид төрүүлж өгсөн тэрээр өдгөө И.Нямгаваа ноёнтны цайг чанаж, голомтыг гийгүүлж яваа.

Цагийн аясанд захирагдаагүй заяа төөрөг

Дунд сургуулийн сурагч байхдаа дээд ангийнхаа ах нараас “шанаа” хүртсэнээс эр зоригийн шалгуур спорт, тэр дундаа кикбоксоор хичээллэж улмаар дэлхийн хэмжээний тамирчин болсноос нь харахад л омог бардам, цөс ихт аавынх нь генийн үргэлжлэл яах аргагүй мөн гэлтэй. Эрхэм найруулагчийн голомтыг сахих ганц эр хүн гэсэндээ ноён Иванов эцэг нэгт дүү нартаа тун ч элгэмсүү ханддаг. АНУ-ын иргэн болж харьд бэрлэсэн дүү Сарнайгийнхаа хуриманд аавын хамт очиж оролцсон бөгөөд дүү нартайгаа хар багаасаа нэг гэрт хамт байсан юм шиг сэтгэгдэл төрж байсан хэмээн хуучилсан удаатай. Тэрээр ярихдаа бид бол цагийн аясанд захирагдаагүй явж ирсэн нэг эцгийн хүүхдүүд, бид бие биенээ ойлгож, ойр байж, зовлон жаргалаа хуваалцдаг байх ёстой хэмээн үздэг байна.

“Амьдрал бол ринг юм. Чи энэ ринг дээр хүнд цохилт авсан бол заавал дахин босч тулаанд орох хэрэгтэй. Хэрэв чи энэ цохилтыг даахгүй муужрах юм бол үр хүүхдүүд чинь ч ялгаагүй цохилт даахгүй ядруу амьтад болно. Зайгаа барьж тогло. Хариу цохилт заавал хийж бай. Ялагдаж болохгүй”  хэмээн ноён И.Нямгаваа газар дээрх ганц хүүдээ дотночлон захидаг ажээ.

Монголчууд сайн хүний үр, сүүт гүүний унага хэмээн билэгшээж ирсэн нь зүгээр ч нэг ишлэл биш. Тэнгэр заяат, хүчирхэг монгол генийн үргэлжлэл болсон үр удам, омогшил бардам амьдарна ч гэдэг энэ гэлтэй.

Хүүхүүдийнхээ ирээдүйн төлөө уулзаж, ярилцаж хундага дарс тулгадаг энэ ноёнтны үзэсгэлэнт эхнэрүүд, ааш араншинг нь өвөлсөн үр хүүхдүүд. Энэ бүгдийг нэгэн сэтгэлд, нэгэн гарт эв найртайгаар зангидаж амьдралын нэгэн сонин өвөрмөц хэрнээ бахархам түүхийг бүтээж үлдээж буй И.Нямгаваа найруулагчийнхан гэж энэ болой.

И.Нямгаваа найруулагчийн том охин Сарнай мөн л аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Хар багаасаа Америкт суурьшсан тэрээр ирээдүйн ханиараа ч харь эрийг сонгох нь. Түүний найз залуутайгаа авахуулсан энэ аз жаргалтай зураг үүнийг илтгэж байгаа юм.

  Ч.Батцэнгэл


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • tsagaan gechchjee har dolgor gedeg zuragtin 46 d baisan yum
    2012 оны 10 сарын 13 | Хариулах
  • BALARSAN HUN YUMAA
    2012 оны 08 сарын 07 | Хариулах
  • Hn
    Tegeed olon ehnerees olon huuhedtei baih goy geh geed bgaamuu daa Yav ch saihan sanagdahgui baina
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025