Хөрөнгөтнүүдийн Хүргэчүүд ¹1

Хүргэн хүү хүчтэй, хүзүүний мах амттай хэмээн бидний өвөг дээдэс эртнээс хэлж ярьсаар ирсэн. Аав ээжийн амин хайртай охидыг авч суун, аз жаргалтай амьдралыг хамтдаа бүтээж яваа шинэ үеийн залуу хосуудыг “Гранд” танд танилцуулж байна. Монголын нэр цуутай, бэл хөрөнгөтэй эрхмүүдийн өндөр боловсролтой охид хэнийг онцолж хайраа өгсөн бол? Хамтдаа сонирхъё.  
“Петровис”-ын дэд захирал Б.Шинэзаяа
Социализмаас капиталист тогтолцоонд шилжээд 20 жилийн нүүр үзэж буй энэ цаг үед Монголын шинэ үеийн хөрөнгөтнүүдийн хүүхдүүд нас биед хүрч, алив бүхнээр эцэг, эхийнхээ нэрийг дуурсгах болж буй. Чухамдаа дээдсийн хүүхдүүд ороо жороогоорр гэдэг шиг өссөн орчин, төгссөн сургууль, ажил бизнесийн хүрээгээрээ үерхэж нөхөрлөн нэг том “круг” үүсгэх болсон. Энэ армийг компандлагч нь манай бизнесийн төмөр хатагтай нарын нэг Ж.Оюунгэрэлийн охин Б.Шинэзаяа гэчихэд хилсдэхгүй. Энэ жил “Петровис”-ын дэд захирлын албыг хүлээж аваад буй тэрээр 2005 онд Америкт сургууль дүүргэж ирээд эх орондоо бүрэн суурьшаад байгаа. Ээжийн шийрийг хатаахуйц өндөр боловсролтой, нээлттэй, нийтэч тэрээр энэ оны эхээр амаржиж Сарана хэмээх хөөрхөн охинтой болсон. Охиных нь аав Өлзий хэмээх нүдэнд дулаахан, царайлаг залуу байдаг бөгөөд тэд оюутан байхдаа танилцаж хамтын амьдралаа эхлүүлсэн аж. Өлзий нь Ганболд хэмээх эрхмийн хүү бөгөөд Өрнөлт, Өлзий, Өнөхүсэл хэмээх ах дүү гурав хоорондоо тун ч адилхан төдийгүй дээдсийн хүрээнд аль аль талаараа охидын нүд, шүдийг унагасан хөвгүүд гэгддэг байна.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Uneheer goy hosuud Amjilt husie
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • shal hugshin tsaraitai hyyhen bna
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • huuhen ni hogshin haragdaj bn
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • ll
    ene huuhen chin evrop zaluutai unseltseed deer uyd garaad bsn biz dee
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025