Олон нэрт Х.Манлай дуучин болохоор шийдэв үү

Сүүлийн үед кино урлагаас мэргэжилийн бус дуучид өөрсдийн нэрийг тунхаглах болсон. Тэдний нэг шинэхэн СТА  Х.Манлайбаатар. Жүжигчин Т.Эрдэнэбаяр буюу Дэндэв хэмээх эрхэм “Тусгай салаа”, “Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин “Бондор” Батаа “Рашаантын 18” киноны дуугаараа ард олныг байлдан дагуулж бага ч гэсэн орон зайг бий болгосон гэж болно. Түүний араас “Ситимэн”, Болдоо гээд л олон нэрийг дуурсгасан Х.Манлайбаатар “Амьдралд тавтай морил” ОАК-ны  “Би чамайг хайсаар байна”  хэмээх дууг дуулж од болон гялалзсан. Тайзны уран бүтээлээсээ хөндийрч кино урлагт хөл тавиад буй “Захилгат инээд”-ийн Х.Манлайбаатарыг биеэ тоож “Валентинаас ирсэн захидал” киноны  гол дүрээс хүртэл татгалзсан гэдэг. Ажил, амжилтаар оргилж яваа энэ залууг Дэндэвтэй барьцаж од болохын хүслэндээ автан буруу зөв хоолойгоор хашгирах болсон гэх нь ч цөөнгүй. Ямартаа ч Ситимэн киноны уран бүтээлтэй холбогдуулан дуу хийхээр төлөвлөж буй аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025