335 мянган иргэн хишиг хүртэнэ
Монгол
Улсын 2012 оны нэгдсэн төсөвт Хүний хөгжлийн сангаас олгох хувь хишгийн хүрээнд
ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр
олгохоор шийдвэрлэсэн. Гэвч энэ асуудалыг тойрсон маргаан үргэлжилсээр цагаан
сараас өмнө өгөх, өгөхгүйдээ хүртэл яригдаж байсан юм. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн улсын хэмжээнд 335 мянган
иргэнд нэг сая төгрөгийг бэлнээр олгох ажлыг Улсын хөдөлмөр халамжийн газар
зохион байгуулах үүрэг хүлээгээд буй аж. Дашрамд дурьдахад 335 мянган иргэний 110 мянга орчим нь хөгжлийн
бэрхшээлтэй иргэд бол үлдсэн нь ахмад настнууд юм.
Сэтгэгдэл байхгүй байна