Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жил бүрийн гуравдугаар сард эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр аян зохион байгуулдаг уламжлал тогтоод удаж буй. Тэгвэл энэ удаа эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад эмэгтэй хүний оролцоо шаардлагатай байгааг олон нийтэд сурталчилах зорилготой эхлүүлжээ. Уг аяны хүрээнд маргааш “Нийгмийн зүтгэлтэн” шилдэг эмэгтэйг шалгаруулах юм. Мөн энэ сарын зургаанд хүндэт ээжүүдэд өргөмжлөл гардуулж, долоонд “Шилэн тааз” сэдвээр хэлэлцүүлэг явуулах аж. 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус аяны үеэр эмзэг бүлгийн, өрх толгойлсон, олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажиллах гэнэ. Эмэгтэйчүүдийн аян 16 дахь жилдээ
Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жил бүрийн гуравдугаар сард эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр аян зохион байгуулдаг уламжлал тогтоод удаж буй. Тэгвэл энэ удаа эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад эмэгтэй хүний оролцоо шаардлагатай байгааг олон нийтэд сурталчилах зорилготой эхлүүлжээ. Уг аяны хүрээнд маргааш “Нийгмийн зүтгэлтэн” шилдэг эмэгтэйг шалгаруулах юм. Мөн энэ сарын зургаанд хүндэт ээжүүдэд өргөмжлөл гардуулж, долоонд “Шилэн тааз” сэдвээр хэлэлцүүлэг явуулах аж. 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус аяны үеэр эмзэг бүлгийн, өрх толгойлсон, олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажиллах гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна