“Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөр таван сард нээлтээ хийнэ

Ерөнхий сайдын ивээл дор “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийг МХБХолбоо Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоо (FIFA) хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ.
Тус хөтөлбөрийн албан ёсны нээлт ирэх тавдугаар сард болох бөгөөд нийт 21 аймаг, 9 дүүргийн 200 мянган охид, хөвгүүд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч нарыг хамран явагдаж энэ оны 10 дугаар сард хаалтаа хийх аж. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “FIFA” анхаарлаа хандуулж байгаа бөгөөд эхний таван аймагт “FIFA” туслалцаа үзүүлэхээр болсон гэнэ.

Тиймээс “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийн ажлын явц болон МХБХ-ны ойрын болон хэтийн хугацаанд хийх ажлуудын талаар  Азийн Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүн, МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганболд Ерөнхий сайд Б.Батболдод танилцууллаа. Уулзалтын явцад МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганболдыг “FIFA”-ийн 17 хүртэл насны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг Зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнээр сонгогдсон явдалд Ерөнхий сайд баяр хүргэсэн байна. Ялангуяа Монгол хүн хөлбөмбөгийн дээд байгууллагын удирдлагад сонгогдон амжилттай ажиллаж байгаа явдал нь Монголын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж  буйгаа засгийн газрын тэргүүн онцлон хэлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025