Германы алдарт “Мерседес Бенз” брэнд эрхэм дээдсийн нэрийн хуудас, хурд хүч, аюулгүй байдлын
баталгаа гэдэг талаасаа №1 төмөр хүлэг гэгдсээр ирсэн. Тус компани өнгөрсөн зууны дунд үед
худалдаанд гарч автомашины хорхойтнуудыг байлдан дагуулж байсан алдарт “Gullwing” буюу
“Цахлайн далавч” машины 2 дахь нь болох SLS-AMG Gullwing- 2011 шинэ загвараа танилцууллаа.
1955 оны 300 SL Gullwing загварыг түшиглэн бүтээсэн SLSAMG нь урт хамар, бардам төрх, цахлайн
далавч шиг онгойдог хаалгаараа бусад машинаас шууд ялгарна.

Шинэ цахлайн далавч SLS-AMG суперкар нь тухайн үеийн хамгийн хурдан, хамгийн алдартай 300
SL Gullwing машины алдар цууг эргүүлэн авчирна гэдэгт “Мерседес Бенз”-ийн зохион бүтээгч
инженерүүд итгэлтэй байна.
SL Gullwing машины алдар цууг эргүүлэн авчирна гэдэгт “Мерседес Бенз”-ийн зохион бүтээгч
инженерүүд итгэлтэй байна.

Суперкарын техникийн үзүүлэлт
-Моторын багтаамж – 6,3 л, V8
-Моторын хүч – 571 м/х
-0-100 км/ц – 3,8с
-Дээд хурд – 317 км/ц
-Жин – 1620 кг.


Сэтгэгдэл байхгүй байна