IX-р богд таалал төгслөө…

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, IX Богд Жавзундамба хутагт Жамбалнамдолчойжижанцан өнгөрсөн шөнө таалал төгсчээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүнээр заларсан IX Богд Жавзундамба 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэдэг газар төрсөн бөгөөд 4 настайд нь Халх Монголын наймдугаар богд Жавзундамбын хойд дүрээр тодруулсаныг сүсэгтэн олон мэдэх байх. Найман настайдаа гэцүл сахил хүртэж, Жамбалнамдолчойжижанцан хэмээх сахилын нэртэй болж 29 нас хүртлээ номын өргөөнд шавилан сууж байгаад Энэтхэг улс руу дүрвэн гарч байсан ба 2010 онд Монгол Улсад заларч ирсэн. Ийнхүү IX Богд Жавзундамба хутагт 80 насандаа таалал төгслөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025