Монгол Улсад хорт хавдрын өвчлөл өсөн нэмэгдэж зүрх судасны өвчний дараа хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж байгаа. Тэгвэл манай улдсад хорт хавдрын эмчилгээний чиглэлээр ирэх дөрөвдүгээр сараас эхлэн нэг жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Олон улсын атомын энергийн агентлагийн Хорт хавдрын эмчилгээний үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх нөхөн сэргээх эмчилгээний үйл ажиллагааг сайжруулах төсөлд зориулан Монако улсаас 125 мянган еврогийн санхүүжилтийг хийж байгаа аж.Төслийн хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн эмнэлгүүд болон Хавдар судлалын үндэсний төвийн нөхөн сэргээх тасгийн эмч, сувилагч нарыг сургалтад хамруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хийх гэнэ. Уг төслийг хэрэгжүүлснээр эмч, сувилагч нар орон нутгийн эмнэлэгтээ өвчтөнд нөхөн сэргээх эмчилгээг цаг алдалгүй хийх боломжтой болох юм.
Сэтгэгдэл байхгүй байна