Хар тамхины эсрэг нээлттэй уулзалт өнөөдөр болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хар тамхи, мансууруулах бодисын аюул, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам” сэдэвт нээлттэй уулзалт өнөөдөр 11.00 цагт болох гэж байна. Тус уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн, их дээд сургуулиудын багш, оюутан залуусын төлөөлөл оролцох аж. Мөн уулзалтын үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагаас Монголд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ ямар түвшинд байгаа, түүний хор аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025