
Монголын үндэсний бөхийн түүхэнд хамгийн их түрүүлсэн хүн бол яахын аргагүй УИХ-ын эрхэм түшээ, эгэлгүй хүчит Б.Бат-Эрдэнэ. Монгол бөхийн хамаг л цол гуншинг хүртсэн түүнд бөхийн спорт нь багадаж улс төрийг сонгосон. Дархан аваргаа Хэнтийн ард түмэн улириан сонгож улс төрийн тавцанд дээлийнх нь захыг мушгиж суугаа. Улс, эх орондоо “Урт нэртэй хууль”-аас өөр хийсэн онц гавъяагүй ч нутагтаа бол сайн ажилладаг гишүүдийн тоонд ордог. Харин хөрөнгө бэл бэнчингийн хувьд УИХ дотроо нэлээд дээгүүр тооцогдоно. Их хотын хамгийн цэвэр агаартай, хамгийн супер хотхон болох “DREAM LAND”-д Ерөнхий сайд асан С.Баяр болон “молекул” Батж.Батбаяр нартай хөрш амьдардаг. Нууц ноёнтонууд олноороо амьдардаг энэ хотхонд амьдардаг энэ хотхоны метр квадратын үнэ одоогийн зах зээлийн ханшаар 2400 ам.доллартай дүйцэнэ.Түүнээс гадна аваргын мэдэлд үйлдвэр үйлчилгээний нэг барилга, хөрөнгө орлогын мэдүүлэгт бүртгэгдсэн бас нэгэн хаус байдаг сурагтай. Эдгээр байрнууд нийтдээ 425,300 саяар үнэлэгддэг аж. Түүний одоогийн амьдардаг байрны сарын төлбөр нь л гэхэд 300-500 ам,доллар гэж байгаа юм. Зайсангийн аманд баригдаж буй зарим дээд зэрэглэлийн байруудын үнэтэй Б.Бат-Эрдэнийн ордыг харьцуулбал 400 сая хол давах гэнэ. Түүгээр ч барахгүй шилбүүр бариад гарахад хөөгөөд явчих овоо хэдэн малтай гэсэн. Цолоо аваагүй болохоос л биш “Мянгат” малчин юм байх. Ангийнхаа хэдэн андын дунд малын тоогоороо толгой цохидог гэж бодохоор чамгүй баян гэдэг нь тодорхой. Түүнчлэн “Буудайн цацал”-20 хувь, “Атар чандгана”-51 хувь, “Витафит трейд”-51 хувь, “Атар чандгана сүү”-14 хувь зэрэг дөрвөн компанийн нийтдээ 41.500 сая төгрөгийн хувьцаа эзэм

шдэг юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна