Титэмгүй топууд ¹2

Бас л албан ёсоор топ өргөмжлөлгүй ч тэднийг топ модель хэмээх тодотгол ёс мэт дагадаг. Хоёулаа нэг үеийн загвар өмсөгчид. Бас нэг ижил тал нь хоёулаа Монгол туургатан миссийн тэмцээнд оролцож байр эзэлж байцгаасан. Оюунтуяа 1997 онд, харин хойтон нь Байгаль нар тус тус Шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байв. Оюунтуяа дүр төрх, нүүц царай талдаа илүүрхдэг модель бөгөөд нурууны чацаараа ч дээгүүрт жагсдаг тэрээр хэнийг ч дагуулахгүй загвар өмсөгч байсныг хэн хүнгүй мэднэ. Монголын анхны мистер Баянхүүтэй хамтран амьдарч байгаад холын Германыг зорьсон тэрээр тэндээ суурьшсан.
Харин хатагтай Байгалийн тухайд мисс чиг, модель чиг, бас л хос морьтой топ. Бас жүжиглэнэ. Залуу насаа тэр лав зүгээр нэг өнгөрөөгөөгүй. Runway model ангилалд илүү тохирох тэрээр одоо жинхэнэ бизнес хатагтай болсон. Монголын анхны алжаал тайлах гоо сайхны цогц төвийг өөрийн нэрээр байгуулсан нь өөрийн нэрийг брэнд болгож ашигласан цорын ганц загвар өмсөгч юм уу даа. УИХ-ын эрхэм гишүүн Ч.Сайханбилэгийн гэргий тэрээр даруухан амьдарч, бизнес эрхлэхээс ч өөр аргагүй биз ээ.  


















  Байгаль

  Оюунтуяа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Taiznii zagvar umsugch gej bgaa uhaantai yumaa
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • Runway model angilal gej yu geed baigaan beoilgomjtoi mongol heleeree bicheecheeUuruu ene hellegniihee utgyg meddeg yum bol mongol helnee orchuulaad bich za
    2012 оны 03 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025