Баясгалантай Батбаяр

УИХ-ын гишүүн, Монголын сумо бөхийн холбооны тэргүүн, гадаадын 20 гаруй компанийн хамтран эзэмшигч, “Эх орон” телевиз, “Баясгалантай дэлхий” эмэгтэйчүүдийн  эмнэлгийн ТУЗ-ын дарга, Кёкүшюзан Д.Батбаяр гэдэг энэ том биетэй эрхмийг Монголд танихгүй хүн ховор биз. 180 см өндөртэй, 141 кг жинтэй энэ лут эр тал талын л авъяастай юм байх. Улс төр, спорт, урлаг гээд л хийгүй ажил чадахгүй юм гэж байдаггүй бололтой. Яаж яваад ч улс төрд орчихсон юм бүү мэд. Хэзээ хаана ямар боловсрол, мэргэжил эзэмшсэн гэдэг нь ч тодорхойгүй. Сумогийн татамин дээр судалчихаагүй л бол шүү дээ. Харин тэнд байхдаа жаал сурсан юм нь авилгын талаар болов уу. Ямар сайндаа л түүнийг  дунд  сургуульд  байхад ээж, аав нь эцэг  эхийн хуралд  суух  гэж  бараг  л  дайн  болдог  байж.  Олигтой ч сурч чадахгүй байнга зодоон цохион хийж  явдаг Батбаяр бүрэн дунд боловсрол эзэмшисэн л байхдаа мэдэх юм алга.

Харин гэр бүл, амьдралын тал дээр бол хэнээс ч дутахгүй хэд хэдэн эхнэрийн хөнжил сөхсөн. Түүний сольсон, нилуурсан бүхнийг дурьдвал хайран цаг хоргодох байлгүй. Хамгийн сүүлийн эхнэр нь мань гавъяат Т.Баясгалан. Хоёр хүүхдийн нулимсан дунд эхлүүлсэн амьдралаа тэд “жинхэнэ хайраа оллоо” гээд л  ам бардам гайхуулж байсан.
УИХ-ын гишүүн болсныхоо дараахан шинэхэн эхнэрдээ Монгол Улсын  гавьяат  жүжигчин цол авч өгсөн бас л халамжтай хань шүү. Тэгээд сайхан эхнэртэйгээ

 “Далай орон минь
  Дархан хилтэй
  Дархан хилдээ
  Дайчин харуултай...
  Хилийн тэнгэр цэлмэг байгаасай
  Холын дуу минь чамд минь хүрээсэй”
гээд л авч өгсөн. Бас болоогүй ээ жүжигчин Т.Эрдэнэбаярын ёстой нэг салтааны ганц “Ааваа зорино” хэмээх дууг нь булаагаад дуулчихсан өөдгүй л эр дээ. “Рашаантын 18” кинонд хүртэл дэлхий шиг сайхан эхнэрийгээ баясгалантай гэгч нь инээсэн өчүүхэн дүрд чихээд оруулсан. Өнөөх нь хэзээ хэзээний эмч аятай догь сууж байгаа юм аа. Ер нь урлагийн эхнэртэй болоод ч тэр үү урлагт шүлсээ гоожитол дурласан нэгэн. Урлагийг дэмжинэ, дэмжээд явахгүй бол өөрөө дэвхэрдэг л нөхөр дөө. Мань хүнд УИХ-ын гишүүн, МУГТ, энэ тэндэхийн даргын алба гээд л албан тушаал, зэрэглэл бүгд л байгаа. Харин одоо түүнд эхнэр шигээ гавьяат болох мөрөөдөл л үлдээд байх шиг байна. Ямартаа ч сайн дурын уран сайханч, саарал ордны эрхэм түшээ таны “Баясгалантай дэлхий” тань цэлмэг байгаасай гэж ерөөе.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • cool
    Урьдах эхнэр нь халамжгүй хайхрамжгүй байсан юм байлгүй дээ их л ааш муутай л гэж ярьдаг юм байна лээ Халамжгүй хайхрамжгүй байвал эр хүн чинь зугтаад л явж өгнө дөө Миний бодлоор их хосууд заяаны ханиуд л гэж хэлмээр байна Сайн яваа нэгэндээ бүү атаарх
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025