Багш нар дахин ажил хаялт зарлана

Өнгөрөгч оны сүүлээр “Боловсрол, соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны багш нарын “Ажил хаялт зохион байгуулах түр хороо” байгуулан багш нар цалин хөлсөө нэмэгдүүлэх хүсэлт тавин ажил хаялт зарлаж байсан билээ. Тиймээс хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлаар энэ оны эхний улиралд багтаан цалинг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Засгийн газар МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой зөвшилцсөн шийдвэрээсээ ухарсан, сар шинээс өмнө багш нарын цалин тодорхой хувиар нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа Засгийн газар хэрэгжүүлээгүй байна. Тиймээс багш нар ирэх пүрэв гаригт дахин ажил хаялт зарлахаар болсон гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025