
Дэлхийн баячууд баялагаа бүтээсэн бол хэрхэн тансаглахаа тааллаараа болгодог. Харилцаа холбоо л барих хэрэгсэл болох гар утас 5 сая паундын үнэтэйгээр бүтээгдсэн нь бас л нэг хөрөнгөтний захиалгаар магадгүй энэ цаг үеийн хамгийн үнэтэй гар утаснуудын нэгийг төрүүлжээ. Английн Ливерпул хотын эрдэнэсийн чулууны дизайнер Stuart Hughes энэ салбартаа алдартай нэгэн. Тэрээр энэ удаад Австрийн тэрбумтан нэгэн эрхмийн захиалгаар дэлхийн хамгийн үнэтэй гар утсыг урлалаа. Тэрээр жирийн iPhone 4 загварын гар утсыг тойруулаад 500 ширхэг алмаз чулуу, 2,000,000 паундын үнэ бүхий 1 том очир алмазаар утсыг чимэглэсэн аж. Энэ дэлхийн хамгийн үнэтэй эрдэнэсийн чулуу ийнхүү эгэл жирийн гар утсыг энгүй үнэтэй болгосон бөгөөд үнэлгээ нь 5,000,000 паунд буюу монгол мөнгөөр ....... төгрөгийн үнэтэй.


Сэтгэгдэл байхгүй байна