“Өгзөг” Э.Сэлэнгэ хаана ч монголоороо

Монголын загварын ертөнцөд богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн бүсгүй бол топ модель Э.Сэлэнгэ. “Монголын дизайнеруудын холбоо”-ны нэгдүгээр зэрэглэлд харъяалагддаг тэрээр сүүлийн жилүүдэд “Шилмэл загвар”  агентлагт багшилж, чамгүй олон шавьтай болоод байгаа. Топууд дотроо ч тэр миссүүд дундаа эрчүүдтэй орооцолдоггүй хамгийн даруухан топ Э.Сэлэнгэ гэнэтхэн нөхрөө танилцуулсан нь түүний эцсийн сонголт гэсэн шүү. Боловсрол мэдлэг өндөртэй энгийн бизнесмэн залууг амьдралынхаа ханиар сонгосон топ маань жинхэнэ аз жаргалдаа умбаж явна. Гадаад дотоод руу аялал хийж амралт чөлөөт цагаа зугаатай өнгөрөөгөөд ирсэнээ цахим хуудаснаа зургаа тавьж баталсан юм. Шар айрагны шоун дээр үндэсний хувцасаараа гангарч хаана ч монголоо сурталчилж монгол залуугийн өрхийг татна гэсэн түүний эх оронч сэтгэл гэлтэй. Топ болсон хэн боловч гадаад хүнтэй суух юмуу, хоёр дахь амьдралыг сонгодог гэсэн бичигдээгүй хуулийн эсрэг Э.Сэлэнгэ бат зогсдог гэнэ лээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025