Gigi Hadid дөрвөн жилийн дараа Парисын Haute Couture долоо хоногийн тайзнаа эргэн гарч, Balenciaga-гийн 2026 оны намар-өвлийн кутюр шоуны хамгийн онцлох моделиудын нэг боллоо.
Тэрбээр 2014 оноос хойш дэлхийн хамгийн эрэлттэй супер моделиудын нэгээр нэрлэгдэж ирсэн байдаг. Chanel, Versace, Prada, Balenciaga зэрэг алдарт загварын орднуудын тайзнаа алхаж, 2016 онд “Оны шилдэг олон улсын модель” шагналын эзэн болж байв. Үүнээс гадна тэрээр Guest in Residence нэртэй ноолууран хувцасны брэндийг үүсгэн байгуулж, бизнесийн салбарт ч амжилттай ажиллаж байна. Парисын Haute Couture долоо хоногийн хүрээнд болсон Balenciaga-гийн шоуны үеэр Gigi Hadid нүүрнийхээ ихэнх хэсгийг хар өдөн бүрхүүлээр халхалж, өргөн эсгүүртэй хар өмд, минимал хэв маягийг хослуулсан өвөрмөц төрхөөр тайзнаа гарсан нь үзэгчдын анхаарлыг хамгийн ихээр татсан үзүүлбэрүүдийн нэг байлаа.
Gigi Hadid нь дуучин Zayn Malik-тай 2015 оноос үерхэж нэг гэрт орсноор тэд 2020 онд дундаасаа нэг охинтой болж байв. Гэвч тэдний харилцаа хувийн маргааны улмаас удаан үргэлжлээгүй юм. Тэд салсан ч хоёр талд эцэг эхийн үүргээ хариуцлагатайгаар үүрч яваа. Gigi Hadid нь өнгөрсөн хугацаанд бэлэн хувцасны (ready-to-wear) коллекцийн шоунууд, сурталчилгаа, сэтгүүлийн зураг авалт зэрэгт идэвхтэй оролцсоор иржээ. Харин Haute Couture ангиллын тайзнаас түр завсарлага авч байсан. Тэгвэл энэ удаагийн Balenciaga-гийн шоу нь түүний кутюр тайзан дахь онцлох эргэн ирэлт болсон юм.

Сэтгэгдэл байхгүй байна