УИХ-ын 17 гишүүн хаалттай шагнуулж хүүхнүүдийн крашаараа Т.Мөнхсайхан ил шагнууллаа

УИХ-ын 17 гишүүн хаалттай шагнуулж хүүхнүүдийн крашаараа Т.Мөнхсайхан ил шагнууллаа

Төр арай олон өдөр “үнссэн” буюу бүтэн гурван өдөр шагнал гардуулахдаа ерөнхийлөгч нэг өдрийг нь 126 гишүүнээс 17-г шагнахад зориуллаа. Уянгалаг лайв, гоё сайхан зураглал тэдний инээсэн харцыг ард түмэн харж чадсангүй. Цагаан сар ба хар нулимс гэдэг шиг тэд шагнуулахад баярлах хүн тийм ч олон биш л дээ. Дабл стандарттай, УИХ-ын гишүүн хүртэл болчихоод хамаг салбарын гавьяатыг хамж л суудаг, өлөн өлөн. Гэснээс олон түмний нүдэн дээр ил гарч нүүр бардам Төрийн ордноос шагналаа зүүн гарч ирсэн гишүүн Т.Мөнхсайхан л байлаа.

Арван мянга гаруй хүнд мэс засал хийчихсэн нас залуу, ирээдүйтэй ачит эмч улс төрийн ажилдаа ч муугүй гэсэн үнэлгээг ард түмнээс авч байгаа. Анагаахын охид хөөрхөн гэдэг шиг энэ мэт Т.Мөнхсайхан шиг царайны бядтай залуус ч бий бий. Одоо тэгээд буян юм даа. Ажилдаа эзэн болсон, хариуцлагатай, даруу төлөв, ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн Т.Мөнхсайхан шиг одтой яваа улстөрч алга. Бусад нь одон медалиа зүүгээд гараад ирэхгүй яасан юм. Хаалттай шагнуулна, зам хааж зорчино, тусгай эрх ямба эдэлнэ. Нара гишүүн л МУГЖ авсангүй, бусдаар бусад гишүүд бурзайжээ, бурзайж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026