Сэтгүүлзүйн салбараас алдар суутнууд төрөн гарч төрдөө үнсүүлж байгаа ч зарим нэг гавьяатууд дээр салбарынхан нь “Үгүй мөн гунигтай яа” гэж шогширч байна. Олон нийтэд цочир сонин байсан эрхмүүд СГЗ Л.Мөнхбаясгалан, Болдко хоёр байлаа.
Сэтгүүлчийн курс төгссөн Л.Мөнхбаясгалан мэргэжлийн сэтгүүлчдээс илүү эсэх дээр ч талцаж байна. Шагнал гардуулалт ер нь бүтэн гурван өдрийн турш талцах юм ихтэй өнгөрлөө. Болдко нэг үе ток шоу хийж байсан нь үнэн. Өөрийнхөөрөө, дайчин бадрангуй, мото унадаг шинэ үзэгдэл шиг л байлаа. Гэвчиг сүүлийн хэдэн жилийн уран бүтээл яривал яг аль бүтээл, ямар хөдөлмөр зүтгэлээрээ Соёлын гавьяат зүтгэлтэн болсон бэ гэвэл жинлүүр дээр өөрөөр тавигдах байх. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөж салбараа үүрч дүүрч яваа сэтгүүлчдээс төлбөртэй нэвтрүүлэг дуртай цагтаа хийдэг өөрийн суваггүй, редакцгүй “хөлснийхөн” тодрох цаг юм гэж ил шулуухан хэлэх нэгэн ч байна. Бэлтэй эрхмүүдийг хэн сайн уйлуулсан бэ гэдэг тэмцээн ч юм шиг нэвтрүүлгүүд гарах болсон. Тийм ээ, тийм та хариулахгүй ч байж болно, санал нийлэхгүй ч байж болно. Тэрэн дээрээ тулбал 100 хүн уйлуулсан шахуу 100 эрхмийн П.Анужин ч авах юм биш үү!
Сэтгэгдэл байхгүй байна