Зендаяа "The Odyssey" киноны дэлхийн нээлтийн үеэр Парисын Haute Couture Week-ийн тайзан дээр хэдхэн цагийн өмнө танилцуулагдсан Schiaparelli брэндийн 2026 оны намрын кутюр цуглуулгын даашинзаар олны өмнө гарч, дахин олны анхаарлыг татлаа.
Загвар зохион бүтээгч Даниэль Роузберригийн урласан энэхүү цагаан даашинз нь шаазан мэт корсет, гүн бэлхүүс, унжсан шигтгээтэй урт банзал, суурилуулсан гэрэлтүүлгээрээ онцлог байв. Зендаяа уг кинонд Грекийн домгийн мэргэн ухааны бурхан Афина-гийн дүрийг бүтээж байгаа тул түүний энэхүү бурханлаг төрх киноны сэдэвтэй төгс зохицжээ.

Стилист Лоу Роуч даашинзыг Парисын тайзнаас шууд авч, хувийн онгоцоор Лондон хүргэсэн бөгөөд тэрээр "Энэ даашинзыг маш онцгой нэг бүсгүйд өмсүүлэхээр авч явж байна" хэмээн ярьсан байна.
Зендаяа дараа нь Valentino брэндийн 2026 оны намрын цуглуулгын өөр нэг төрхөөр хувцсаа сольж, Грекийн дарь эхийг санагдуулам хэв маягаа үргэлжлүүлжээ. Тайзан дээр дөнгөж танилцуулагдсан загварыг тэр даруй өмсөх нь Зендаяагийн хувьд шинэ зүйл биш. Тэрээр өмнө нь ч Louis Vuitton-ийн шоуны дараа тайзан дээр дөнгөж үзүүлсэн загвараар гарч ирж байсан билээ.

Сэтгэгдэл байхгүй байна