Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр реппер Quiza буюу П.Батцэнгэл томилогдоод байна. Америкаас ирсэн гялгар реппер залуу шуугиулж явсан түүх бий. Удаа ч үгүй Ардчилсан нам засаг барих цагаар Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар томилогдон ажиллаж байв. Өөрөөр хэлбэл хот хорооны ажлын арвин туршлага, америк школтой гэсэн үг. Түүнээс гадна ар гэр, аж амьдралаа тэнцүүхэн авч яваа аятайхан намтартай түүний гэргий Ц.Цолмон алдарт хуурч Г.Жамьян агсны ач охин, Төрийн соёрхолт Д.Болдын үеэл, Алдарт эхийн II одонтой гээд өөлөх юмгүй сайхан бүсгүй. Ар гэр тогтвортой бол эр хүн тэнцвэртэй гэдэг. Ажиллаад, үзүүлээд байж дээ Quiza минь!


Сэтгэгдэл байхгүй байна