Ц.Хүсэлбаатар 1995 оноос тасралтгүй уран бүтээл хийж 20 гаруй кино, 50 гаруй тайзны шоу, теле нэвтрүүлгүүдээр уран бүтээлийн хур буулгаж ирсэн ч МУГЖ аваагүй нь итгэмээргүй юм

Ц.Хүсэлбаатар 1995 оноос тасралтгүй уран бүтээл хийж 20 гаруй кино, 50 гаруй тайзны шоу, теле нэвтрүүлгүүдээр уран бүтээлийн хур буулгаж ирсэн ч МУГЖ аваагүй нь итгэмээргүй юм

90-ээд оны тайз дэлгэц хошин урлагийн алтан үеийг бичсэн зохиолч найруулагч Ц.Хүсэлбаатар МУГЖ Ё.Цогийн хүү МУГЖ С.Өлзийхүүгийн хань олон жүжигчдийг урлагийн тавцанд хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн хүн. Түүнийг бараг л тайз болон кино урлагийн мөнгөн үеийн загалмайлсан эцэг гэчихэд хэтрүүлэг болохгүй. “Өнгөт инээд” “Өвлийн эрвээхэй” тайзны шоу тухайн цагтаа л класс байлаа. Урлагт хувь нэмэр оруулна гэдэг нь чухам юусан билээ? Ц.Хүсэлбаатарын хүү Х.Сумъяадорж одоо ид цахиур хагалж байна. Тайзны шоу эрэлттэй байхаа больсон ч Ц.Хүсэлбаатар олон ангит киногоор “Амьдрах сайхан” бүтээлээрээ шуугиан тарьсан. Тэр бүх цаг үед хөрвөдөг уран бүтээлч. Нэрт зохиолч найруулагчийн охин Х.Баярмаа АНУ-д кино урлагаар суралцан барууны кинонд тоглож байна.

“Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл” кино яг л нийгмийн хурц асуудлыг хөндсөн нийгмийн хариуцлага бүхий дуу хоолой болсон. Ц.Хүсэлбаатарын бүтээлүүд үргэлж оюун санааны хувьсгал хийж байдаг.  Ийм нэгэн агуу түүхтэй уран бүтээлчийг ард түмэн аль хэдийнэ гавьяатын энтэй үнэлж ирсэн ч гайхалтай нь тэр одоо хэр нь СТА. Хоёр кино ганц тоглолт тавьсан болоод нэр хүндгүйгээр бүллидэж хүчиндэж шахам авдаг МУГЖ тэмдэг яагаад Ц.Хүсэлбаатар найруулагчийг тойрсон нь хачирхалтай юм. Түүний хүү Я.Учрал “Urban Talk”-оор шинэ залуу үеийг соён гэгээрүүлж одоогоор сошиал хандалтыг эзэгнэсэн ярилцлагын нэвтрүүлгүүдээр мөн нийгэмд соёл түгээж байна. Ц.Хүсэлбаатар дан ганц өөрөө урлагт хүчин зүтгэсэнгүй. Гэр бүлээрээ эднийхэн урд хожид гараагүй хойшдоо гарах боломжгүй монголын урлагийн цаг үе бүрийн түүхийг бичиж байна. Өөрөө зохиолоо бичиж өөрөө найруулдаг гэргий нь продюсер хийдэг хамгийн амжилттай авьяастай хүмүүсийн чуулган нэг гэр бүлд байна гэдэг сайхан хэрэг шүү. Агуу их авьяастнуудыг хайрла, бусад нь учраа олчихно. Ц.Хүсэлбаатар МУГЖ авахгүй бол өөр хэн авах вэ дээ. Нэрт найруулагчид амжилт хүсье. Таны монголын урлагт хийсэн бүхэнд баярлалаа, ихийг бүтээгээрэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026