Өмнөд Солонгосын алдарт дуучин, BIGBANG хамтлагийн гишүүн G-Dragon (Квон Жи Ён) ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы хүндэт элчээр томилогдлоо.
Түүнийг урлаг, нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа болон өөрийн байгуулсан JUSPEACE Foundation-ийн энх тайван, соёлын өвийг хамгаалах үнэт зүйлс нь ЮНЕСКО-гийн эрхэм зорилготой нийцэж буйг үнэлэн сонгосон байна.
G-Dragon хүндэт элчийн хувиар дэлхийн өвийн дурсгалт газруудыг хамгаалах, тэдгээрийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах олон улсын кампанит ажил, арга хэмжээнд оролцох юм. Тэрбээр "Дэлхийн өв бол хүн төрөлхтний хамтын үнэт өв. Энх тайван, соёлын өвийг хамгаалах үйлсэд олон хүнийг нэгдэхийг уриалж байгаадаа баяртай байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна