Бүл нэмж буй Anne Hathaway-ийн улаан даашинзтай төрх цахимд шуугиан тарилаа

Бүл нэмж буй Anne Hathaway-ийн улаан даашинзтай төрх цахимд шуугиан тарилаа

Оскарын шагналт жүжигчин Anne Hathaway Нью-Йорк хотноо найруулагч Кристофер Ноланы шинэ бүтээл "The Odyssey" киноны сурталчилгаанд оролцжээ. Тус кино 7-р сарын 17-нд нээлтээ хийх ба Anne Hathaway нь Penelope гэх дүрийг бүтээсэн. Энэхүү үйл ажиллагааны үеэр Ashlyn брэндийн улаан өнгийн даашинзаар гангарсан байна. Тэрээр Alaïa брэндийн цүнх, Bulgari-н үнэт эдлэл Aquazzura брэндийн өсгийтэй гутлаар хослуулсан нь  төгс стилийг бүрдүүлжээ.

Anne Hathaway өнгөрсөн зургаадугаар сарын 19-нд инстаграм хуудсаараа дамжуулан гурав дахь хүүхдээ тээж байгаагаа албан ёсоор зарласан. Түүний нөхөр Adam Shulman нь жүжигчин, продюсер, үнэт эдлэлийн дизайнер мэргэжилтэй бөгөөд тэд гэр бүл болоод 14 жилийн турш хамтдаа амьдарч байна. Хосууд 2008 онд танилцаж, 2012 онд хуримаа хийж байв. Тэд Жонатан, Жек гэх хоёр хүүтэй бөгөөд удахгүй тавуулаа болох гэж байна.

Anne Hathaway уран бүтээлийн хувьд саяхан "The Devil Wears Prada 2", Кристофер Ноланы өндөр хүлээлт үүсгээд буй "The Odyssey" кинонд Пенелопегийн дүрийг, мөн энэ онд нээлтээ хийхээр төлөвлөсөн "Verity" киноны гол дүрийг тус тус бүтээсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026