Наадмын нээлтийн ёслолын Ерөнхий найруулагчаар УГЗ Д.Баярбаатар ажиллаж байна

Наадмын нээлтийн ёслолын Ерөнхий найруулагчаар УГЗ Д.Баярбаатар ажиллаж байна

Монгол Улсын Үндэсний Урлагийн их театрын Ерөнхий бүжиг дэглэгч, УГЗ Д.Баярбаатар  нь "Мэргэнд буусан чоно", "Цаг хугацаа салхи мэт хурдална", "Баавгай луугийн хооронд", "Монголын их хатад", "Нүүдэл" зэрэг бүтээлүүдээрээ олноо танигдсан. Тэрбээр алдартай хөөмийч, магтаалч, бүжигчин, бүжиг дэглээчийн хувьд дэлхийн томоохон театруудын тайзнаа бүтээлээ толилуулж ирсэн Монголын сор уран бүтээлчдийн нэг билээ.

Д.Баярбаатар нь 2026 оны Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын Ерөнхий найруулагчаар энэ оны хоёрдугаар сард томилогдсон бөгөөд улсын наадмын нээлтийг анх удаа ерөнхийлөн найруулж байгаа юм.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ жилийн наадмын нээлтийг өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээтэйгээр, Монголын түүх, өв соёл, үндэсний үнэт зүйлсийг орчин үеийн тайзны шийдэл, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай хослуулан хүргэхээр бэлтгэж байгаагаа онцолсон байна.

Сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг өөр өөр найруулагчид хариуцан ажиллаж ирсэн бөгөөд найруулагч Н.Наранбаатар 2016, 2017, 2018, 2022 онуудад ерөнхий найруулагчаар ажилласан түүхтэй. Харин энэ жил наадмын нээлтийн тайзыг Д.Баярбаатар анх удаа удирдан найруулж байгаа нь онцлог болж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026