Энэ зун бүсгүйчүүдийн шүүгээнд заавал байх ёстой 5 даашинз

Энэ зун бүсгүйчүүдийн шүүгээнд заавал байх ёстой 5 даашинз

Одоо л яг зун цаг ирлээ. Зуны халуухан өдрүүдэд охид бүсгүйчүүдийн хувьд өмсөх гол хувцас нь даашинз. Нар төөнөж, халуун өдрүүд эхэлсэнтэй зэрэгцэн нимгэн, сэрүүхэн хувцасны эрэлт ч нэмэгдэж байна. Энэ жил тод, цэцэг навчны зурагтай хувцаснаас илүү энгийн чамин хувцсыг дэлхийн брэндүүд онцолжээ.  

1. Цагаан болон Being өнгийн даашинз

Трендээс хэзээ ч алга болохгүй өнгө бол цагаан өнгө. Өмнө нь хар болон цагаан өнгийн даашинзыг ямар ч үед өмсөх сонгодог хувцас гэж үздэг байсан бол энэ жил цагаан болон Being өнгө  хар өнгөнөөс ч илүү сонголттой болсон цаг үе. Хөвөн, маалинга зэрэг зөөлөн материалтай сул эсгүүртэй даашинз нь халуунд сэрүүхэн байхаас гадна цэвэрхэн, дэгжин төрхийг бүрдүүлдэг. Сандаал, кет, өсгийтэй гутал гээд бараг бүх төрлийн гуталтай амархан зохицдог нь давуу тал юм.

2. Бэлхүүснээс ташаа хүртэл эсгүүртэй (Drop-waist) даашинз

2000-аад оны үед моод болж байсан энэ загвар эргэн ирлээ. Энгийнээр хэлбэл бэлхүүсийг ердийнхөөс доогуур байрлуулсан эсгүүртэй тул биеийн харьцааг илүү урт харагдуулдаг. Ялангуяа өндөр туранхай харагдахыг хүсдэг бүсгүйчүүдэд энэ загвар маш тохиромжтой. Өдөр тутмын хэрэглээнээс эхлээд арга хэмжээ, болзоонд ч өмсөхөд дэгжин харагдана.

3.Судалтай даашинз

Зуны улиралд ихэвчлэн охид бүсгүйчүүд цэцэг, навч болсон даашинзыг өмсдөг. Харин энэ жил судалтай загварууд моодонд орж эхэлжээ. Босоо судалтай урт даашинз нь илүү өндөр, гуалиг харагдуулахаас гадна гэдэс, ташааны хэсгийг далдлах давуу талтай. Хар, цагаан эсвэл цэнхэр, цагаан өнгийн судалтай загваруудыг сонговол энгийн мөртлөө орчин үеийн загварууд тренд болжээ. 

4. Цамцан даашинз

Ажилдаа ч өмсөж болно, амралтаар ч өмсөж болно. Энэ бол цамцан даашинзны хамгийн том давуу тал. Урд хэсгээрээ товчтой, захтай загвар нь албан ёсны хэр нь эмэгтэйлэг харагдуулдаг. Бүсээр бүсэлж өмсвөл бэлхүүс тодорч, сул өмсвөл илүү чөлөөтэй, тухтай мэдрэмж төрүүлнэ. Цагаан, цэнхэр, судалтай цамцан даашинзнууд энэ зуны хамгийн эрэлттэй загваруудын нэг болоод байна.

5. Торгомсог материалтай даашинз

 Гэрэлд гялтганаж, хөдөлгөөн бүрт урсаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг силк буюу торгомсог материалтай даашинз энэ зуны хамгийн дэгжин сонголтуудын нэг болжээ. 2020 оноос хойш viral болсон энэхүү даашинз одоог хүртэл тренд алдахгүй явж байна. Ялангуяа  кремен, шоколадан бор, цайвар ягаан зэрэг өнгийн силк даашинз нь үнэтэй, тансаг харагдуулах давуу талтай. Оройн болзоо, төрсөн өдөр, хуримын зочин зэрэг онцгой өдрүүдэд өмсөхөд хамгийн тохиромжтой бөгөөд минимал аксесуар л хангалттай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026