Байсгээд л ажилчиддаа багц багцаар нь мөнгө, багц багцаар нь байрны түлхүүр гардуулдаг бийлэгжүү газар бол МАКС групп. Тэдний олон охин компани дотроос “Сүү” ХК сүүлийн жилүүдэд төсөл хөтөлбөр нь амжилттай явж Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас “GENDER and ECONOMIC INCLUSION” шагнал ч хүртээд амжсан. “Сүү”-гийн дэд захирал, МАКС Группийн Маркетинг, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Пэлжидмаа гэж энэ бүсгүй хийсэн бүтээснээрээ хаа сайгүй үнэлэгдэж эхэлсэн нь энэ.
МУИС-ийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн, пиараар мэргэшсэн, 2012 оноос бизнесийн байгууллагуудад ребрэндинг хийж томоохон төсөл хөтөлбөрүүдийг хариуцан удирдаж ажиллаж ирсэн туршлагатай Г.Пэлжидмаа 2020 оноос Жендэрийн тэгш боломжийг хангахаар “Жендэрийн хороо”-г байгуулан ажиллаж эхэлжээ. Залуу насанд амжилт их ч алдарших нь ховор. Г.Пэлжидмаа аль алийг нь тэнцүүхэн авч яваа нь амжилт шүү.
Сэтгэгдэл байхгүй байна