Харахаар л уумаар санагддаг архичин дүрийн ноён оргил Бээгий

Харахаар л уумаар санагддаг архичин дүрийн ноён оргил Бээгий

“Надад ирээгүй хайр” киноны үйл явдлыг бид мартсан ч Бээгийг бол мартаагүй. Аргагүй төрмөл архичны дүрийг сонгодог утгаар нь амилуулсан жүжигчин дээ. Хуучны архичдын дүрийн ноён оргилууд сүүлийн үеийн кинонд нас таарвал тоглох ч энэ төрөлд өрсөлдөөн их их. Комедиан Бээгий ийм л тулчихсан авьяастай “золиг”. Дүрдээ тохирч жижигхэн дүрийг ч тултал гаргана гэдэг авьяас шүү. Эсрэгээрээ тэнгэрт тулсан эготой гоё дүр авсан ч амилуулж чаддаггүй хүмүүс байж л байна. Одоо Бээгийгээ өдийд айрагтай наадмаар, сөн түшиж суугаагаар, цагаан сараар сархад сөгнөж байгаагаар гэхчилэн дүрийг нь хөгжүүлмээр байна шүү. Түүнийг тэс өөр дүрд тохоосон ч тэр амилуулж чадах төрмөл авьяастан. Бээгий шоудаж яваад дуран хараанд өртлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026