Задгай шоунуудад бид олон сошиал старуудынхаа бодит төрхийг олж хардаг. Жүжигчин Э.Батхүүгийн охин А.Хейзэл шинэ үеийн онлайн наймаачдын дунд хандалтаараа дээгүүрт бичигдэнэ. Хөхний мэс засал хийлгэсэн талаараа, шүд, давхраа, уруул, хуянгийн ботокс ч юм уу бараг л доторхоо ярж харуулах нь халаг нээлттэй реклам баздаг охин.

Орчин цагийн онлайн шопын хатан хаан нар нэг иймэрхүү болон залуужиж бас шударга болж байна гэсэн үг. Гэснээс зуны задгай шоунд зураг болон бичлэгээсээ тэс өөр төрхтэй явж байгаа түүнийг хараад хүмүүс таньж ядан байсан. Технологийн хөгжил, дэвшил юм даа гэж өмөөрч болно. Аа бас инстаграмынхаа зураг шиг бай л даа гэж загнаж бас болно. Аль нь ч байсан А.Хэйзел сошиалын нүд гялбам гоё охидын нэг юм.
Сэтгэгдэл байхгүй байна