NBA-ийн супер од Lebron James Los Angeles Lakers багаа орхихоо зарлалаа

NBA-ийн супер од Lebron James Los Angeles Lakers багаа орхихоо зарлалаа

Леброн ирэх улиралд өөр багт тоглох хүсэлтэй байгаагаа Лейкерст албан ёсоор хэлж нийтэд зарлалаа.

Леброн дараа нь ямар багт тоглох нь тодорхойгүй ч Golden State Warriors түүнийг багтаа авахыг сонирхож буй талаарх шум хэдийнэ гараад эхэлжээ. Хэрэв энэ шум биеллээ олвол Леброн олон жилийн өрсөлдөгч Stephen Curry-тай нэг багт тоглох боломж бүрдэх нь. Леброн Жеймс Лейкерст тоглох хугацаандаа багийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан чадварлаг тамирчин. Тэрээр 2020 онд багаа NBA-ийн аварга болгож, финалын хамгийн үнэ цэнтэй тоглогч (Finals MVP)-р шалгарсан. Мөн Лейкерсийн өмсгөлтэйгөөр олон түүхэн амжилт тогтоож, NBA-ийн бүх цаг үеийн онооны лидер болсон нь түүний багтаа үлдээсэн хамгийн том өвүүдийн нэг юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026