Төр түмэн нүдтэй, төрсөн бие ганц нүдтэй

Төр түмэн нүдтэй, төрсөн бие ганц нүдтэй

Хотын залуусын зорин очих дуртай, манайдаа бол олон улсын олимпын хорооны стандартын дагуу баригдсан анхны “Мөсөн өргөө”-г барьсных нь төлөө ноён П.Цагаанд талархах ёстой юм. Улс төрд олон ч хүн ирж олон ч хүн явсан ч П.Цагаан шиг ийм аятайхан цогцолбор барьчихсан Ерөнхийлөгч ч алга байна. Түүний толгойг ухвал Мөсөн өргөө байтугай юм гарна.

Эрдэнэтийн хаягдал овоолгоос кадотын зэс гаргаж авах дэлхийн хэмжээний үйлдвэр барьж байгуулсан гавьяа ч түүнийх. Гэвч монгол төр зүтгэсэн хүндээ халтай гэгчээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Тамгын газрынх нь даргаар ажиллаж байсныхаа төлөө бизнесээ арай булаалгахын наагуур их юм үзэж, дуулж яваа. Хэрэв тэр жирийн нэг бизнесмэн байсан бол ийм хэлмэгдүүлэлт амсах нь юу л байсан бол. Гэвч төр түмэн нүдтэй, төрсөн бие ганц нүдтэй. “Ачит Ихт”-ийн асуудал 34 хувиа өгч, авах хэлэлцээр дээрээ үг хэлээ олсон гэнэ лээ. Болоо доо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026