Энэ жилийн бөхийн барилдааны нэг хоёрын давааг үнэгүй үзүүлнэ

Энэ жилийн бөхийн барилдааны нэг хоёрын давааг үнэгүй үзүүлнэ

Энэ жилийн баяр наадмаар "Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баяраар тэгш тоо давхцаж байгаа юм. Тэгш тоотой наадам болж байгаатай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж 1024 бөх барилдуулахаар болжээ.   

Тэгвэл энэ жилийн баяр наадмын онцлогоос танилцуулъя.  

  1. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан долоодугаар сарын 10-нд эхэлнэ. 
  2. Барилдах бөхчүүдээс допингийн урьдчилсан шинжилгээ авсан бөгөөд одоогоор допинг илэрсэн бөх байхгүй байна.
  3. Хурдан морины уралдаантай холбоотой эрлийз, монгол морь, сэрвээний өндрийг хэмжих асуудлаар жил бүр маргаан үүсдэг. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжөөр уяачид морио хөтөлж орж шалгуулах бөгөөд энэ ажлыг хууль хяналтын байгууллагынхан зохион байгуулна. 
  4. Энэ жил наадмын бүх тасалбарыг борлуулж байгаагаараа онцлог юм. Харин Монголчуудын соёл, уламжлалын хүрээнд гадаадын зочдод урилга тараана.
  5. Наадам үзэх иргэдийн тав тухыг хангаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хэсгийг тохижуулсан.
  6. Баяр наадамтай холбоотой бизнес эрхлэгч, байгууллага, хоолны газар гэх мэт нийт  208 орчим аж ахуйн нэгжид үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохоор болжээ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026