Улаанбаатар хотод төрсөн жаалуудаас 7 насандаа морь унасан Ц.Туваан шиг түүхтэй хүн бараг л байхгүй болов уу. Түүний аав Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул юм билээ. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд асан эрхэм гишүүн эдүгээ 700 гаруй адуутай гэж байгаа. 2024 онд Алдарт уяач цол хүртсэн тэрбээр 40 гаруй жил морь малтайгаа ойр яваа жинхэнэ монгол эрчүүдийн нэг. Хөрөнгө оролгын мэдүүлэг нь ч хөгжилтэй гарсан байв даа. Нэг байр, хоёр машинтай мөртлөө мал сүрэг нь хэдэн зуугаараа жагсаж байдаг. Зөвхөн морь нь 674 тоо толгой, үнэлгээ нь 1,1 тэрбум давсан статистик ХОМ дунд бас л ялгарна шүү дээ. Хүй мандлын дэвжээний хөөрхөн ааштай зочломтгой айлуудын нэг Ц.Тувааных байв.
Алдарт уяач Ц.Туваан 700 адуутай
Сэтгэгдэл байхгүй байна