Шадар гурван цэрэг Лу.Болд, М.Зоригт, Д.Баясгалан нарын үүсгэн байгуулсан “Голомт” салхи шуургатай, ээдрээ адармаатай бүх цаг үеэ давж гаран, могой гурав тасравч гүрвэлийн дайтай салбартаа нэг, хоёроор жагссан хэвээр яваа. Энэ бүх ачааг Д.Баясгалан экс гэргий Ч.Мөнхцэцэгийн хамт сүүлийн 12 жилийн турш үүрч дүүрч иржээ.

Тэргүүн хатагтай Ч.Мөнхцэцэг уул уурхай, цахилгаан механикийн инженер мэргэжилтэй, Оксфорд, Харвардын их сургуулиудад боловсорсон, хамаг л бестселлерүүдийн автор “НЭПКО”, “Тойм” сэтгүүлийг удирдаж байсан гээд тасхийсэн CV-тэй мадам. Хэдийгээр Д.Баясгалан, Ч.Мөнхцэцэг 2 өрх тусгаарласан ч гэлээ экс гэргий ингэж нөхрийнхөө ажилд тууштай зүтгэнэ гэдэг эрх ашгаас хамаарах зүйл. Бага хүү Б.Дархлангаа банкныхаа захирлаар суулгахаар хосууд тохирсон нь тэдний дундын эрх ашиг юм уу даа. Харин том хүү Б.Дөлгөөн нь “Магнолиан” нэрээр уран бүтээл туурвиж алба ажлын амбицгүй болохоо илэрхийлсэн юм билээ.

“Голомт” банкны одоогийн Гүйцэтгэх захирал А.Одонбаатар Тэргүүн хатагтайн гарын хүн. Монголын дэд бүтцийн салбарын бүхий л төсөл Ч.Мөнхцэцэгийн гараар ордог, амжилттай ч явдаг. 2025 онд “Голомт”-той холбоотой гэрээ хэлцлүүд задарч тендер угаадаг улс төрийн ертөнцийн мөнгөний асуудлын гол тоглогч болох нь илрээд барцадтай байна. Гарын үсэг зурсан бүсгүй шоронд орж хэрэг үүрэх үү, Д.Баясгалан, А.Амундра нарын жангаа идэх цаг ирсэн үү гэлцэн шуургатай байгаа өдрүүд. Иймдээ тулбал экс гэргий Ч.Мөнхцэцэгийн хүүдээ л өвлүүлэх гэж “Голомт”-д зүтгэсэн бүхэн талаар болох, эвтэйхэн эвлүүлсэн лего нь задран унах дээрээ л байна шүү.


Сэтгэгдэл байхгүй байна