Уельсийн гүнж Кетрин Их Британийн хамгийн өндөр гурван оргилыг 24 цагийн дотор туулжээ

Уельсийн гүнж Кетрин Их Британийн хамгийн өндөр гурван оргилыг 24 цагийн дотор туулжээ

Хорт хавдрын эмчилгээний дараах амьдралын үнэ цэнийг харуулахын зэрэгцээ хавдартай өвчтөнүүдийг дэмжих зорилгоор Уэльсийн гүнж гурван оргил руу авирч, Британийн хааны гэр бүлд шинэ түүх бүтээлээ.

Уэльсийн гүнж Кетрин өнгөрсөн амралтын өдрүүдэд Их Британийн хамгийн хүндэд тооцогддог National Three Peaks Challenge сорилтыг амжилттай дуусгажээ. Энэхүү сорилт Шотландын Бен Невис (1,345 м), Английн Скафелл Пайк (978 м), Уэльсийн Сноудон (1,085 м) оргилуудад 24 цагийн дотор авирахыг шаарддаг. Тэрээр нийт 37км алхалт хийж, 3000 гаруй метр өгсүүр замыг туулсан бөгөөд оргилуудын хооронд нийт 740 км замыг автомашинаар туулсан байна. Кэтрин энэ сорилтыг зөвхөн биеийн тэсвэр шалгасан аялал биш өөрийн туулсан хорт хавдрын дараах амьдралыг эргэн харах, мөн хавдартай хүмүүсийн сэтгэл зүй, сэтгэл санааг олон нийтэд ойгуулах зорилготой байсан гэж хэлсэн байна. Тэрээр анх 2024 онд хорт хавдартай гэдгээ нийтэд зарлаж байв. Улмаар 2025 онд өвчин намжсан тухайгаа мэдээлж байсан билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026