Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран бүтээлүүдээсээ бүрдсэн анхны цомог "Хайрын хүч"-ийг гаргаж, бие даасан уран бүтээлчээр 21 дэх жилдээ, "Камертон" хамтлагт 31 дэх жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Тэрээр уран бүтээл туурвисан он жилүүдээ тэмдэглэн нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хүүхдийн цэцэрлэг барихаар шийдсэнээ зарласан. Уг шийдвэрээ нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагвад уламжлан, цэцэрлэг барих зөвшөөрөл олгохыг хүссэн юм.
Хотын дарга Б.Пүрэвдагва түүнийг өнөөдөр хүлээн авч уулзан, хамтран ажиллахаар болжээ.

Тэрбээр “Хотын зүгээс “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар" концепцийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна. Үүнд хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж хамгийн чухал асуудлын нэг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хүүхдийн цэцэрлэггүй нийт 24 хороо байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Олимп хотхон, Улаанхуаран орчим, Баянгол дүүргийн Голден парк орчим, Хан-Уул дүүргийн Хүннү хороолол орчимд цэцэрлэг нэн тэргүүнд хэрэгцээтэй байна. Эдгээр цэцэрлэг хэрэгцээтэй байршлын жагсаалтыг санал болгож, газрын зөвшөөрөл болон бусад асуудлаар дэмжиж, хамтран ажиллана” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл байхгүй байна