Hamilton мюзиклийн найруулагч Thomas Kail-ийн найруулсан Moana хүүхэлдэйн кино энэ зун шинээр бүтээсэн кино хувилбараараа үзэгчидтэй уулзахаар болжээ. Диснейн хамгийн их хүлээлт үүсгээд буй бүтээлүүдийн нэг болох энэхүү кинонд Холливудын супер од Dwayne Johnson дахин Маунгийн дүрийг бүтээх бол адал явдалд дуртай Моанагийн дүрд шинээр тодорч буй 19 настай залуу жүжигчин Catherine Laga’aia тоглож байгаа нь олны анхаарлыг татаж байна.
Анхны Моана хүүхэлдэйн кино нь Оскарт нэр дэвшиж дэлхий даяар 680 гаруй сая ам.долларын орлого олж байв. Тэгвэл кино хувилбар нь далайн гайхамшигт ертөнцийг илүү бодит, сүрлэг дүрслэлээр харуулахыг зорьж байгаа хэмээжээ. Мөн жүжигчдийн бүрэлдэхүүнд John Tui буюу Моанагийн аав, омгийн тэргүүн Чиф Тунгийн дүрд, Frankie Adams буюу Моанагийн ээж Синагийн дүрд, Rena Owen буюу Моаагийн эмээ Талагийн дүрд тус тус тогложээ. Диснейн албан ёсоор мэдээлснээр Моана кино хувилбар 2026 оны долдугаар сарын 10-нд нээлтээ хийхээр товлогджээ.


Сэтгэгдэл байхгүй байна