Олон нийтийн хамгийн анхаарал татсан хосуудын нэг BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса, LVMH группийн өв залгамжлагч Фредерик Арно нар хайрын романсдаа цэг тавьжээ.
Тэд анх 2023 онд олон нийтийн газраар хамтдаа явж харагдан, үерхэж буйгаа ил тод зарлаж байв. Парис, Итали, Тайланд зэрэг орнуудаар зугаалж явсан тэд өнгөрсөн оноос хамтдаа олны өмнө гараагүй. Тэдний харилцааны талаар албан ёсны мэдэгдэл гараагүй ч Лиса Vanity fair сэтгүүлд өгсөн ярилцлагадаа жилийн өмнө салсан тухайгаа ярьжээ. Лисагийн нийт хөрөнгө 30-40 сая ам.доллар гэж үнэлэгддэг. Тэрээр LV, Bvlgari, Mac cosemetic, Celine, Dentiste, TruelD, Playstation гэх олон тэргүүлэгч брэндүүдтэй хамтран ажилладаг чамгүй өндөр орлоготой к-поп артистуудын нэг. Харин Фредерик Арногийн хөрөнгө төдийлөн нээлттэй биш ч 180 орчим тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэсэн мэдээлэл бий. Ийнхүү Лиса дэлхийн хамгийн үнэтэй, тансаг зэрэглэлийн брэндүүдийн толгой LVMH группийн бэр болохоос татгалзжээ.

Сэтгэгдэл байхгүй байна