Төрийн ордноор нэг пүүз өмсөж гүйгээд тодроод байсан Т.Доржханд чинь угтаа бол гэргийгээсээ “шипи” авсан байх шив. Түүний гэргий “Монре Импекс”-ийн цор ганц өв залгамжлагч У.Сийлэн ээжийнхээ стандартаар нүүрээ буддаггүй. “Дундаж амьдралтай хүүхнүүд л нүүрээ буддаг” гэж хэлсэн домогт хатагтай Р.Туяацэцэг тухайн цаг үеийнхээ элит балетчин бүсгүйчүүдийн нэг байв.

Аав У.Уламбаяр нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найз, тухайн үеийн МАН-ын жинхэнэ санхүүжүүлэгч, базагч, баян тарган нь байв. У.Сийлэн, У.Нинжин хэмээх 2 охинтой, нүүрээ буддаггүй, гоёж гооддоггүй хэт энгийн магадгүй элит ч гэмээр гэргийтэй байв. Аав гэнэт өөд болж, үлдсэн гэргий, охид хэсэг чимээ аниргүй амьдарсан. “Синди” тураах төвийн Т.Цэнд-Аюушийн дүү манай эрхэм сайд сайн айлын охинтой амьдралаа холбож сансарт ниссэн хэрэг. Хосууд 4 хүүхэдтэй. Эхнэрийн хувцаслалт Хүй 7 худгийн мисс, матрууд, савдгуудыг ичээхээр энгийн атлаа дэгжин байна.

Сэтгэгдэл байхгүй байна