Бэлтэй айлын хүү гэсэндээ Н.Номтойбаяр улстөрчдийн эрлэг болох нь ээ дээ. Наадмын төв асарт эхнэр амрагуудтайгаа урдах хойтох хүүхдүүдтэйгээ суух нь халаг эзэлж байдаг сайд дарга нарт гишүүдэд тэр тасалбар өгөхгүй гэж мэдэгдлээ.
Онлайнаар худалдаж авах ч маш хэцүү ярвигтай шүү дээ. Наадмын тасалбар авна аа гэдэг од шүүрэхтэй адил. Н.Номтойбаяр ийнхүү наадмын төв асрын хойморт хэн ч суух боломж нээж орхилоо. Зориг бүхнийг ялна. Ер нь улстөрчдийн эхнэр хүүхдүүд заавал урилгаар ирж суух ёстой ч юм уу. Тэд юугаар гийгүүлсэн гэж ийм бадрангуй дархан эрхтэй байсан юм бол доо. Браво, Н.Номтойбаяр!
Сэтгэгдэл байхгүй байна