Дуучин Харри Стайлс /Harry Styles/, жүжигчин Зои Кравиз /Zoe Kravitz/ нар Лондон хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд романтик болзоо хийж, олны өмнө ховорхон гаргадаг халуун дотно харилцаа ил болголоо.
32 настай Харри Стайлс нь Их Британийн хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг бөгөөд One Direction хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж, дараа нь бие даасан уран бүтээлээрээ дэлхийд танигдсан. Харин 37 настай Зои Кравиц нь жүжигчин, найруулагч, хөгжимчин бөгөөд The Batman, Big Little Lies, Blink Twice зэрэг бүтээлүүдээрээ олонд танигдсан юм.
Хосуудын хамтдаа өнгөрүүлсэн мөч папарацийн дуранд өртөж, олон улсын хэвлэлүүд онцолж байна. Зургуудад Кравиц нь Стайлсын өвөр дээр налж суусан, Мөн тэд тэврэлдэн тухалж буй нь харагдсан байна. Кравиц мөн сүй тавьснаас хойш анхаарал татаж буй томоохон алмаазан бөгжөө энэ үеэр ил тод зүүжээ. Хосууд анх 2025 оны наймдугаар сард болзож эхэлсэн гэх мэдээлэл гарч байсан бөгөөд 2026 оны дөрөвдүгээр сард сүй тавьснаа ойрын хүрээний хүмүүстээ мэдэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэд харилцаагаа олон нийтээс аль болох нууц байлгахыг зорьдог ч сүүлийн саруудад хамтдаа хэд хэдэн удаа олны дуранд өртөөд байна.



Сэтгэгдэл байхгүй байна