Дэлхийн шоу бизнесийн хамгийн халуухан хосуудын нэг болох Taylor Swift болон Travis Kelce нарын хуримын талаар мэдээлэл сошиалд эрчээ авч байна

Дэлхийн шоу бизнесийн хамгийн халуухан хосуудын нэг болох Taylor Swift болон Travis Kelce нарын хуримын талаар мэдээлэл сошиалд эрчээ авч байна

Хосуудын хурим Нью-Йорк хотод болох ба мянга гаруй  зочин оролцох хэмжээний шоу маягийн хурим болох тухай олны анхаарлыг татаад байна.

Taylor Swift-ийг мэдэхгүй хүн гэж үгүй ээ. Харин түүний нөхөр болох Травис Келси нь Америкийн хөл бөмбөгийн NFL-ийн Канзас Сити Чифс багийн тоглогч. Мөн Super Bowl-ийн аварга, лигийн шилдэг тоглогчдын нэгээр тооцогддог. Тэдний харилцаа анх 2023 онд ил болсон бөгөөд өнгөрсөн онд сүй тавсан билээ.

Тэдний  хурим нэг өдөрт биш, 3 хоног үргэлжлэх томоохон арга хэмжээ болох төлөвтэй байгаа бөгөөд гурван үе шаттай зохион байгуулагдаж магадгүй хэмээн хэдийнээ зарим хуримын хэсэг олонд ил болоод байгаа юм. Эхний өдөр гэр бүл, дотно найзууд, алдартнууд ирэх бол дараагийн өдөр бусад зочдоо хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026