Wolfizm XMF фестиваль дээр гэр бүлийн хамт оролцож гэрэлд цохиуллаа

Wolfizm XMF фестиваль дээр гэр бүлийн хамт оролцож гэрэлд цохиуллаа

Залуучуудад Wolfizm нэрээр танигдсан реппер Б.Гэсэр өнгөрсөн онд шинэ хүнээ өлгийдөн авснаас хойш аавын үүрэг хариуцлагадаа илүү анхаарах болсон байна.

Wolfizm бага наснаасаа хөгжимд дуртай, дуу хөгжим сонсохын зэрэгцээ шүлэг бичих сонирхолтой байсан бөгөөд 2014 онд “Нисдэг чоно” нэртэй анхны дуугаа гаргаж, уран бүтээлийн гараагаа эхлүүлж байв. Тэр цагаас хойш өөрийн гэсэн хэв маяг, дотоод илэрхийллээрээ залуусын сонсох дуртай реппер болсон. Тэрбээр “Хүрээ” дээд сургуулийг мультимедиа чиглэлээр төгссөн бөгөөд дуу хөгжим визуал урлагийг хослуулах сонирхолтой уран бүтээлч юм. Өөрийнхөөрөө, хөдөлмөрч, үзэл бодолдоо тууштай зантай реппер маань сүүлийн жилүүдэд хувийн амьдралдаа илүү төвлөрч, 2025 шинэ хүнээ өлгийдөн авснаар аавын үүрэг хариуцлагадаа илүү анхаарах болсон байна.

Түүний тухай өнгөрсөн хугацаанд олон нийтийн дунд янз бүрийн мэдээлэл яригдаж байсан ч тэр өөрийн байр сууриа илэрхийлж, уран бүтээл болон хувийн амьдралаа тусад нь авч явахыг илүүд үздэг гэдгээ удаа дараа онцолж ирсэн юм.

Ийнхүү Wolfizm-ийн XMF фестиваль дээрх оролцоо нь түүний уран бүтээлчийн дүр төрхөөс гадна гэр бүлийн үнэ цэнэ, хувийн амьдралын шинэ шатанд орсныг давхар харуулаад амжлаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026