Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн "Улаанбаатар Амазонс" баг эх орондоо зохион байгуулагдсан FIBA 3x3 Улаанбаатар Эмэгтэй Дэлхийн Гран-При тэмцээнд түрүүлж, аваргын цомыг гардан авлаа. Тус багийн эзэн нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг. Тэрээр өнгөрсөн долоо хоногт багаа дэмжин төв талбайд саатсаны хэрэг гарч, баг нь аваргын цом хүртэн, магнайг нь тэнийлгэлээ. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай халуун дотно тэврэлдэн, багаа дэмжиж байсныг олон хүн шүүмжилж байв. Угтаа Х.Ганхуяг энэ багийг 7 жилийн өмнө найзуудтайгаа хамтран үүсгэн байгуулж, өдий хүртэл бүх талаар нь дэмжиж ирсэн байдаг. Хувьдаа "Хера Холдинг" группийг ажиллуулдаг, олон арван компаниас хувьцаа эзэмшдэг гээд уул уурхай, барилга, худалдаандаа гаршсан бэлтэй хүний спортод зарцуулсан он жилүүд нь нүүрээ буруулсангүй. Өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, энэ жил аваргын цом өргөсөн нь бахархам амжилт байв.Үүгээр ч зогсохгүй түүний баг дэлхийн эмэгтэйчүүдийн 3х3 чансааны тэргүүн байрт бичигдэж буй.

Харин Х.Ганхуяг багийнхандаа баяр хүргэхдээ легионер тамирчнаа г
Амазонсын хувьд энэ улиралд Кауleigh Troung, Amari Robinson нараар хүчээ зузаатгаад байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна