64,9 саяын цалин авдгаа үгүйсгэсэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Даваадалай урд нь Ерөнхийлөгч, Сангийн сайдын зөвлөх байжээ

64,9 саяын цалин авдгаа үгүйсгэсэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Даваадалай урд нь Ерөнхийлөгч, Сангийн сайдын зөвлөх байжээ

“Бузар баян” том том мөнгөтэй дарга нарын мэдээлэл тархаж цалингийн задаргаа нь ард түмний нүдийг хужирлав. Хэн ч танихгүй сураггүй хурган дарга нар ийм өндөр цалинтай байхаар танилууд нь бүр орлого нь талийж өгнө биз дээ. Төсвийн мөнгө уйлдаггүй. Эдэн дундаас арай гүүглд мөртэй нь Б.Даваадалай байв. “Эрдэнэс Монгол” ХХК өдгөө "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК болоод байгаа.

Б.Даваадалайгийн хувьд МУИС, АНУ-ын Колубмын их сургуулийг дүүргэжээ. Одоо докторант болохоор суралцаж байгаа тэрбээр Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч, АНУ-ын Вашингтон хотод Дэлхийн Банкны төв оффисын Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн багт эдийн засгийн бодлогын зөвлөх, Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт эдийн засагчаар ажиллаж байсан. Сангийн яаманд сайдын зөвлөх байгаад, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх ч байжээ. Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай “том амьтан” байх нь ээ. Төрийн өндөрлөгүүдэд толгойтой зөвлөх түшмэдүүд байх нь зүйн хэрэг. Б.Даваадалай цалингийн мэдээллээ эрс үгүйсгээд байгаа. Хэдүүлээ итгэсэн юм шиг л байцгаах нь ээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026