Стивен Сигал Орос дахь хаусаа зарж, эхнэр хүүхэдтэйгээ хамт Монголд амьдрах уу

Стивен Сигал Орос дахь хаусаа зарж, эхнэр хүүхэдтэйгээ хамт Монголд амьдрах уу

Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал бүжигчин Б.Эрдэнэтуяад дурлан, хайр сэтгэлийн холбоотой болсон нь одоогоос 20-иод жилийн өмнөх үйл явдал байв. Тэд 2009 онд гэр бүл болж, дундаасаа нэг хүү төрүүлсэн байдаг.

Б.Эрдэнэтуяа эх орондоо ирээд удаж байгаа бөгөөд эргэн уран бүтээлдээ орж, сүүлд шинэ ном гаргаад амжсан. Харин Стивен Сигал ОХУ-ын Рублёвка дахь тансаг харшаа зарах гэж байгаа талаарх мэдээ ОХУ-ын хэвлэлүүдээр таржээ. Түүний хаус ойролцоогоор 500 ам метр талбайтай уг харш нь гурван унтлагын өрөө, гурван угаалгын өрөө, хувийн кино танхим, дарсны зоорь, ажлын өрөө, хоёр машины гаражтай. Мөн зочны тусдаа байр, орос баня, мах шарах талбай бүхий 2000 мкв талбайтай хашаатай гэнэ. Сигал 2016 онд ОХУ-ын иргэншил авч байсан юм. Түүний хаусаа худалдах гэж байгааг эхнэр, хүүхэдтэйгээ хамт амьдрахаар шийдсэн болов уу гэж олон нийт сошиал орчинд таамаглаж байгаа аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026