Нийтийн дууны ертөнцийнхний хамгийн таатай хөрс суурь хөдөө орон нутаг. Улаанбаатар хотод тэд тийм эрэлттэй биш ч орон нутагт ванлий. АЖ С.Жавхлан Хөвсгөлд “Хөх баавгай” фестивалиар бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр болоод байгаа. Тэгвэл түүний хоёр дах гэргий СТА Г.Эрдэнэчимэг “АРА” фестивальд тоглолтоо хийхээр болжээ.
Г.Эрдэнэчимэгийн хувьд Наро Банчэн гэгээний баг хамт олонтой Далай багшид мөргөн дуулдаг шашны элч дуучин шахуу болоод байсан. Гэгээнтэн хаана явна дуучин бүсгүй тэнд шүү дээ. Энэ удаад Наро Банчэн гэгээнтэн эх орондоо орон нутгаар төрийн тахилгад оролцож яваа. С.Жавхлангийн хувьд 21 аймгаар Т.Баясгалангийнхаа хамт тойрсон бөгөөд одоогоор Дарханд тоглосныхоо дараа хоймор нутагт тоглох гэж байна. Энэ зун үзүүштэй тоглолт их байна.
Сэтгэгдэл байхгүй байна