Холливудын алдарт хос Will Smith болон Jada Pinkett Smith нар Парисын загварын долоо хоногийн үеэр хамтдаа олны өмнө гарч, сошиал сүлжээнд шуугиан тариад байна. Тэдний бага охин Уиллоу /Willow/, том хүү Трей/Trey/ болон бусад гишүүдийн хамт дунд хүү Жейдений шинэ коллекцийн танилцуулгад хүрэлцэн иржээ. Энэ удаагийн арга хэмжээ жирийн нэг шоу биш байв. Тэдний хүү Jaden Smith Францын тансаг брэнд Christian Louboutin-ийн эрэгтэй хувцасны зохион бүтээгчээр ажиллаж байгаа бөгөөд цуглуулгаа Парист танилцуулсан юм.
Өдгөө 57 настай Уилл Смитийг Men in Black I Am Legend The Pursuit of Happyness, Bad Boys Independence Day, ялангуяа "I Am Legend" болон "Men in Black" зэрэг киногоор монголчууд сайн мэднэ. Уилл Смит анх реппер байсан бөгөөд "Fresh Prince" нэрээрээ алдаршиж байгаад жүжигчин болж байсан. Харин 2022 онд болсон Academy Awards-ын үеэр тайзан дээр хөтлөгчийг алгадсан хэрэг дэлхий даяар шуугиан тарьж, түүнд Оскарын арга хэмжээнд 10 жил оролцох эрхийн хориг тавигдсан юм.
Jada Pinkett 2023 онд нэгэн ярилцлага дээрээ өөрсдийгөө 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаагаа зарласан ч албан ёсоор гэрлэлтээ цуцлаагүй. Харин сүүлийн саруудад тэд хэд хэдэн удаа хамтдаа харагдсан бөгөөд Парис дахь энэ үзэгдэл нь "буцаад нийлсэн үү?" гэсэн таамгийг дахин дэвэргэв. Гэсэн ч ойрын эх сурвалжуудын мэдээлснээр тэд хүүхдүүдээ дэмжих, гэр бүлээ тэргүүнд тавих зарчмаа хадгалсаар байгаа аж.


Сэтгэгдэл байхгүй байна