Рок попчид нийгмийн сайн сайхны төлөө юу хийсэн бэ болон юу хийх вэ гэдэг асуудал яригддаг л газар. Хажууд нь нийтийн болон зохиолын дуучид хамаагүй хаялагатай гэлцдэг. Ашгүй салбарынхаа нэр хүндийг хэсэг нь ч гэсэн аврах нь.
“Камертон” хамтлагийн 31 жилийн ойгоор Төрийн соёрхолт Д.Болд хүүхдийн цэцэрлэг барьж нийслэлдээ бэлэглэхээ мэдэгдэв. Үүнээс өмнө “Номин талст”-ын ганц “согоо” нь болох Хаянаа аавынхаа сурч байсан сургуулийг тохижуулаад байсан. Мөнгөн дүндээ биш. Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг дээ. Энэ мэтчилэн гар сунгаад байвал нэг нэг мод тарьсаар тэрбум модтой болно гэдэг шиг нийтээрээ нийгэмдээ хувь нэмрээ оруулна аа л гэсэн үг. Баярлалаа, талархлаа.


Сэтгэгдэл байхгүй байна