Зендаяа уг даашинзыг Spider-Man: Brand New Day киноны Ром дахь нээлтийн үеэр өмссөн бөгөөд стилист Law Roach тусгайлан сонгожээ. Аалзны торон хээтэй уг даашинз нь бүхэлдээ гараар хатгамалласан аалзны тор хэлбэрийн сувдан болон чулуун чимэглэлтэй аж.
Даашинз нь 1990 Giorgio Armani-ийн коллекцод багтсан бөгөөд орчин үеийн загвар биш, харин ховор архивын бүтээл гэдгээрээ загварын ертөнцөд ихээхэн анхаарал татаад байна. Торон хээний завсар жижигхэн аалз, шавжийг санагдуулам чимэглэлүүд шигтгэж, торон давхарга дээр арьсны өнгөтэй суурь даавуу давхарласан нь яг аалзны тор биед наалдсан мэт эффект үүсгэжээ.
Түүнчлэн Zendaya-гийн богино долгионт үс, урт унждаг ээмэг, шулуун силуэт нь 1920-иод оны Hollywood glamour хэв маягийг санагдуулам look болжээ. Үүнийг орчин үеийн киноны сэдэвтэй хослуулсан нь загварын шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байна.
Энэ төрлийн архивын даашинзнуудын үнэ хэдэн арван мянган доллараас эхэлдэг бөгөөд загварын түүхэн үнэ цэнтэй бүтээлд тооцогддог. Зендаяагийн энэ төрхийг олон хэвлэл Spider-Man сурталчилгааны аяллын хамгийн амжилттай хувцаслалтуудын нэг гэж онцолсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна